Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капиталын харилцагчид гуравласан гэрээг trader.golomtcapital.com-оор хийх боломжтой.

Голомт Капиталын харилцагчид гуравласан гэрээг trader.golomtcapital.com-оор хийх боломжтой.

Голомт Капиталын харилцагчид гуравласан гэрээг trader.golomtcapital.com-оор хийх боломжтой.

Харилцагч, ҮЦТХТ, үнэт цаасны компанийн хооронд хийгддэг Гуравласан гэрээг байгуулснаар харилцагч ногдол ашгийн мөнгөө апп болон сайтаасаа зарлага гаргах хүсэлтээ илгээхэд л гүйлгээ нь 1-2 цагт банкны данс руу нь шууд хийгддэг болох юм.

Өмнө нь үнэт цаасны компаниар үйлчлүүлдэг харилцагчид тус гэрээг байгуулахдаа заавал компани дээр өөрийн биеэр ирдэг байсан.

Харин Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс харилцагчдын үнэт цаг хугацааг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулах зорилгоор trader.golomtcapital.com онлайн арилжааны брокероор дамжуулан Гуравласан гэрээ байгуулах боломжийг бүрдүүллээ.

 

Гуравласан гэрээ байгуулах алхам: 

  • Trader.golomtcapital.com сайт руу онлайн эрхээрээ нэвтрэн орох
  • Мөнгө хүсэх өргөдөл цэс рүү орж ҮЦТХТ дахь бэлэн мөнгө авах товчийг дарах 
  • Анхааруулгыг уншиж танилцах
  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээ байгуулах хэсгээс гэрээ байгуулах товч дээр дарах
  • Тайлбар хэсэгтэй уншиж танилцан, гэрээ байгуулж буй өөрийн мөнгө хүлээн авах банкны харилцах дансыг сайтар шалгаж, данс тань зөв бол гэрээ байгуулахыг зөвшөөрөх товч дээр дарах 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.