Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн онцлох

Хөрөнгийн зах зээлийн онцлох

Хөрөнгийн зах зээлийн онцлох

Ажил эрхлэлт өслөө.

Өчигдөр АНУ-ын хөдөлмөрийн яамнаас 11-р сарын ажил эрхлэлтийн тоон мэдээллийг танилцууллаа. Тайланд дурдсанаар 11 сард нийт 199,000 ажлын байр шинээр бий болсон нь шинжээчдийн таамаглал болох 180,000 ажлын байрнаас өндөр гарчээ.

 

Индексүүд өслөө.

Харин баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд бүгд өсөлттэй хаагдлаа. Үүнд Dow Jones 0.36 хувиар, S&P 500 0.41 хувиар, Nasdaq 0.45 хувиар тус тус өссөн байна.

 

АНУ-ын инфляц

Маргааш Монголын цагаар 21 цаг 30 минутад АНУ-ын 11 сарын инфляцын тоон мэдээлэл гарна. Шинжээчид инфляцын түвшинг 3.1 хувь буюу 10 сарын үзүүлэлтээс 0.1 хувиар багаар таамагласан байна.

 

ХНС-ийн бодлогын хүүгийн хүлээлт

Энэ долоо хоногийн лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнийн 02:00 цагт АНУ-ын төв банк бодлогын хүүгээ танилцуулна. Дийлэнх шинжээчид тус уулзалтаар бодлогын хүүг өсгөхгүй гэсэн хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.