Энэтхэгийн хөрөнгийн зах зээл дэлхийд 7-д эрэмбэлэгдлээ.
Энэтхэгийн хөрөнгийн зах зээл ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг давж дэлхийд 7-д эрэмблэгдэж эхэллээ.
Тодруулбал, дэлхийн хөрөнгийн биржүүдийн холбооноос мэдээлснээр 2023 оны 11 сарын байдлаар Энэтхэгийн “National Stock Exchange”-ийн нийт зах зээлийн үнэлгээ 3.989 их наяд ам.долларт хүрсэн бол ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.984 их наяд ам.доллар байна.
Энэтхэгийн Nifty 50 индекс нь энэ долоо хоногийн даваа гарагт түүхэн дээд ханшаа шинэчилсэн бөгөөд оны эхнээс 16 хувиар өссөн бол ХонгКонгийн Hang Seng индекс оны эхнээс 18 хувиар унаад байгаа юм.
Шинжээчид БНХАУ-ын эдийн засаг уналттай байгаагаас шалтгаалж Азийн эдийн засгийг дараагийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг тэргүүлнэ гэж үзэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй