Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Cloud үйлчилгээ эрхлэгч Oracle-ын хувьцааны ханш уналаа.

Cloud үйлчилгээ эрхлэгч Oracle-ын хувьцааны ханш уналаа.

Cloud үйлчилгээ эрхлэгч Oracle-ын хувьцааны ханш уналаа.

Oracle (NYSE:ORCL) компани улирлын үр дүнгээ зарласны дараа өнөөдөр хувьцааны ханш нь 9%-иар буурчээ.

Oracle-ын ашигт ажиллагаа хэвийн байгаа ч улирлын таамаглалдаа хүрч чадахгүй байгаад эдийн засгийн хүндрэлтэй орчин, үүлэн тооцооллын салбарын хүчтэй өрсөлдөөн нөлөөлж байна.

Шинжээчид Oracle компанийг өнгөрсөн улиралд 13.05 тэрбум ам.долларын орлого олно гэж төсөөлж байсан ч бодитоор 12.9 тэрбум ам.долларын орлого олж таамаглалд хүрсэнгүй.

Тус компанийн Cloud үйлчилгээний орлого 12 хувиар нэмэгдэж, 9.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин лицензийн орлого нь 18%-иар буурч 1.2 тэрбум ам.доллар болжээ.

Oracle-ын Гүйцэтгэх захирал Сафра Катз "Манай үүлэн технологийн дэд бүтэц болон хиймэл оюун ухааны үйлчилгээний эрэлт асар хурдтай нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тулгуурлан үзвэл компанийн жилийн орлого 65 тэрбум гаруй ам.доллар болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.