Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тайван улс кибер дайралтаас банкнуудаа хамгаалахын тулд АНУ-аас дэмжлэг хүсэв

Тайван улс кибер дайралтаас банкнуудаа хамгаалахын тулд АНУ-аас дэмжлэг хүсэв

Тайван улс кибер дайралтаас банкнуудаа хамгаалахын тулд АНУ-аас дэмжлэг хүсэв

Шинжээчдийн үзэж буйгаар Тайваний банкны хамгаалалтын систем өндөр хөгжсөн кибер халдлагын эсрэг хүч мөхөсдөхөөр байгаа аж.  

2021 оны сүүлээр Тайваний үнэт цаасны компаниудын харилцагчдын данс халдлагад өртөж, Хонг-Конгийн хувьцаануудыг автоматаар авах үйлдлүүд хийгдэж байсныг Тайваний санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байсан.  

Хэдийгээр Тайваний санхүүгийн салбар нь 760 тэрбум долларын үнэлгээтэй өндөр технологиор хамгаалагдсан  боловч хакерын халдлагуудад өртөмтгий байна.

Санхүүгийн системд нь халдах нь геополитикийн мөргөлдөөний оршил болдог.

Хэрэв Хятадаас бүрэн хэмжээний кибер довтолгоо хийвэл валют болон санхүүгийн зах зээлийг нь сүйрүүлэх сөрөг үр дагавартай юм.

Тиймээс Тайваний засгийн газраас санхүүгийн байгууллагуудын онлайн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд АНУ-ын Сангийн яамны аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, Америкийн кибер аюулгүй байдлын SimSpace корпорацитай хамтран бэлтгэл кибер халдлага зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.