Зарим компанийн зэрэглэлийг буурууллаа.
Зарим томоохон банк сангуудын зүгээс хэд хэдэн компанийн зэрэглэлийг бууруулснаар хувьцааны ханшид нь нөлөөлж байна. Тухайлбал:
Barclays банкнаас Airbnb (NASDAQ:ABNB)-ийн зэрэглэлийг бууруулж ханшийн хүлээлтээ 135.00 ам.доллараас 100.00 ам.доллар болгон бууруулснаар хувьцааны ханш нь бараг 2%-иар буурлаа.
DZ банк Shopify (NYSE:SHOP)-ийн зэрэглэлийг бууруулж, ханшийн хүлээлтээ 65.00 ам.доллароос 62.00 ам.доллар болгожээ.
Morgan Stanley-ийн хувьд GoPro (NASDAQ:GPRO)-ийн зэрэглэлийг хэвийнээс муу болгон бууруулж, зорилтот үнээ 4.00 ам.доллараас 3.00 ам.доллар болгон бууруулснаар өнөөдөр хувьцааны үнэ 5%-иар унажээ.
Morgan Stanley тайлбартаа зээлжих зэрэглэлийг бууруулахад хэд хэдэн асуудал нөлөөлснийг онцолсон байна.
Шинжээчид GoPro нь 2024 онд бизнесийн загварын шилжилт, тогтвортой бус гүйцэтгэл, захиалагчдын өсөлтийн удаашрал, EV/EBITDA үнэлгээ нь урт хугацааны дунджаас хазайсан зэрэг томоохон сорилтуудтай тулгарч байна гэж үзжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй