БНХАУ 2024 оны эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ зарлалаа.
Мягмар гарагт БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн бодлогыг Эдийн засгийн ажлын хорооны бага хурал өндөрлөв. Чуулганаар БНХАУ-ын эдийн засгийн онцлох тэргүүлэх чиглэлд дараах бодлогыг баримтлахаар тусгажээ. Үүнд:
- Технологийн шинэчлэлээр шинэ үйлдвэрлэл, бизнесийн загварыг хөгжүүлэх
- Дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг тэлэх
- Шинэчлэлийг гүнзгийрүүлэх
- Эдийн засгийг нээлттэй болгох
- Өмчийн салбар, жижиг дунд бизнес, орон нутгийн засаг захиргааны нэгжийг өрийн хямралд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх
- Хөдөөгийн хөгжлийг дэмжих
- Хот, хөдөөгийн интеграцчлал хийх
- Ногоон буюу нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийг хөгжүүлэхээр тусгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй