ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ.
Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа чангалах төлөвлөгөөтэй байсан ч хэвээр үлдээснээр одоогийн 5.4% дээд цэг болж үлдэх магадлал өндөр боллоо.
Тиймээс ирэх онд хүүг бууруулах бодлогыг баримтлахаа илэрхийллээ.
Тодруулбал, ирэх онд бодлогын хүүг 2 удаа бууруулна гэж төсөөлж байсан ч инфляцийн үзүүлэлт таамаглаж байснаас таатай гарсан тул 2024 онд 3 удаа бууруулах таамаглал дэвшүүлсэн байна.
Мөн ирэх онд ХНС-ийн гишүүд жишиг хүүг 4.6% хүртэл бууруулна гэж тооцоолж байна.
ХНС-ын гишүүд 2025 онд Төв банк хүүгээ 3.6%-аас 3.9%-ийн хооронд бууруулна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй