АНУ-ын инфляц удааширсан ч тайвшрах нь эрт байна.
ХНС-аас хоол хүнс, түлшний зардлыг оруулаагүй суурь инфляцийн хэмжигдэхүүн болох PCE-ийг энэ онд 3.7% гэж таамаглаж байсан ч 3.2% гарав. Тиймээс ирэх онд инфляцийг 2.4%, 2025 онд үнийн өсөлтийг 2.2%-тай байна гэж таамаглаж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл “Төв банк инфляцийн өсөлтийг дарах зорилгодоо хүрсэн гэж хэлэхэд арай эрт байна” хэмээн анхааруулжээ.
Харин ХНС-ийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв 9 сарын уулзалтаас үндсэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд ажилгүйдлийн түвшин ирэх онд 4.1% болж өсөх бол 2025 онд одоогийн түвшиндээ байх төлөвтэй байна.
Энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.1%-ээс 2.6% болгон нэмэгдүүлсэн. Гэсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 онд 1.4%, 2025 онд 1.8% хүртэл буурах төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй