Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов
ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлалтай болсноор өчигдрийн биржийн арилжаагаар AAPL-ийн хувьцаа 198 ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд ханшиндаа ирлээ.
Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.08 их наяд ам.доллар болж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов.
2023 онд AAPL компанийн хувьцааны ханш нийтдээ 52%-иар өссөн бөгөөд тус хугацаанд S&P500 индекс 23%, Dow Jones индекс 12%-иар тус тус өссөн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй