Өмнөх долоо хоногт юу болов? Энэ долоо хоногт яах бол?
- АНУ-ын индексүүд 10 сарын ёроолоос 16%, оны эхнээс 26% өсөөд байна.
- Christmas ойртож байгаа тул сангууд мөнгөө татна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна6
- Индексүүд өмнөх 5 дахь өдөр rebaIance хийсэн буюу зарим хувьцаа дээрх жингүүдээ өөрчлөв. Энэ нь энэ долоо хоногт хувьцааны арилжааны идэвх өндөр байна гэсэн үг юм.
- АНУ-ын зах зээлд 5.3 их наяд ам.долларын опционы хугацаа 5 дахид дуусаж байна. Энэ нь 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүн юм. Эдгээр опционы 80% нь S&P500-д суурилсан байна.
- Open interest буюу опцион, фючирсын гэрээнүүдийн арилжаалагдаж буй тоо 86 саяд хүрч өссөнөөр түүхэн дээд хэмжээндээ ирэв.
- Техник үзүүлэлтүүдээс харвал S&P индексийн RSI буюу харьцангүй хүч 80-д хүрсэн нь өсөлт түр хугацаанд ханасныг илэрхийлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй