Alibaba цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng-ийн эзэмшлээ бууруулна
Alibaba компанийн охин компани болох Taobao China Holding Limited компани Үнэт цаасны зохицуулагч байгууллагад өгсөн мэдэгдэлдээ Xpeng компанийн 391 сая ам.доллароор үнэлэгдэх 25 сая ширхэг хувьцааг зарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Ингэснээр Alibaba компанийн Xpeng-ийн эзэмшил 10.2 хувиас 7.5 хувь болж буурах юм. Тус мэдээллээс шалтгаалан Монголын цагаар өглөөний 10:03 минутын арилжаагаар Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xpeng-W /9868.HK/ компанийн хувьцааны ханш 5.312 хувиар уналаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй