Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

2024 онд Хятадын эдийн засаг сайжрах уу?

2024 онд Хятадын эдийн засаг сайжрах уу?

2024 онд Хятадын эдийн засаг сайжрах уу?

Хятадын эдийн засагт 2024 онд сорилт бэрхшээл тулгарахаас илүүтэйгээр таатай нөхцөл байдал, боломжууд нээгдэх төлөвтэй байна гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын танилцуулгаас иш татан мэдэгдэв.

Энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эдийн засгийн бага хурлын үеэр тус улсын дээд хэмжээний удирдагчид 2024 онд баримтлах эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон нь юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр "Хятадын засгийн газрын өрийн хэмжээ өндөр биш байгаа нь төсвийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно" гэсэн байна.

Гэхдээ улсын хэмжээнд эрэлт, хэрэглээ, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт сул хэвээр байгаа нь дотоодын эдийн засгийн мөчлөгийн саад үргэлжилсээр байна гэсэн байна.

Энэ жил төрийн сангийн бонд гаргах, зээлийн хүү, татвар хураамжийг бууруулах болон бусад бодлогын үр нөлөө ирэх онд ч үргэлжилнэ гэж тайланд дурджээ.

Хятад улс мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ үргэлжлүүлэн хянаж, компаниудын санхүүжилтийн хэрэгцээг хангах болно.

"Бүх талуудын нэгдсэн хүчин чармайлтын үр дүнд үл хөдлөх хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийг тогтворжуулах бодлогын зорилтууд бүрэн хэрэгжих боломжтой" гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэв.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.