Абу Дабигийн засгийн газрын сан Nio-д томоохон хөрөнгө оруулна

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio Inc компани Абу Дабигийн засгийн газрын хөрөнгө оруулалтын сан болох CYVN Holdings-той 2.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, CYVN Holdings компани Nio-ийн шинээр гаргаж буй нийт 294,000,000 ширхэг хувьцааг нэгжийн үнийг 7.5 ам.доллараар худалдан авна.  

Ингэснээр тус компанийн нийт үнэлгээ 2.2 тэрбум ам.доллар болох бөгөөд CYVN Holdings компани Nio-ийн 20.1 хувийг дангаар эзэмших юм байна.

Тус хөрөнгө оруулалт нь 12 сарын сүүлийн 7 хоногт хэрэгжих хүлээлттэй байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтыг цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд давуу тал олж авах, Европ дахь автомашины борлуулалтаа идэвхжүүлэхэд зарцуулах юм байна.