Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

FedEx хувьцааны ханш 7 хувиар уналаа.

FedEx хувьцааны ханш 7 хувиар уналаа.

FedEx хувьцааны ханш 7 хувиар уналаа.

FedEx (NYSE:FDX) компанийн улирлын тайлан муу гарснаар хувьцааны ханш нь мягмар гарагийн зах зээлийн дараах арилжаагаар 7 гаруй хувиар буурлаа.

Шинжээчид өнгөрсөн улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.19 доллар хэмээн таамаглаж байсан ч 3.99 доллар гарсан нь ашиг бараг 5 хувиар буурчээ.  

Орлого нь 22.37 тэрбум ам.доллар гэж хүлээж байсан ч бодит байдал дээр 22.2 тэрбум ам.доллар байна.

Мөн тус компани 2024 оны орлогоо буурна гэж таамагласан нь хувьцааны ханш унах гол шалтгаан болсон байна.

Харин 2024 оны нэгж хувьцаанд ногдох ашгийг 17.00-18.50 ам.доллар байна хэмээн таамаглаж байна. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Раж Субраманиам хэлэхдээ “FedEx нь урьд өмнө байгаагүй хоёр улирал дараалан үйл ажиллагааны орлого болон ашгийн өсөлтийг буурсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.