БНХАУ-д Boeing 737 Max загварын онгоц ниснэ
Өчигдөр БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулагч байгууллагаас Boeing компанийн 737 MAX загварыг тус улсад ашиглах зөвшөөрлийг олгожээ.
Энэхүү зөвшөөрөл нь Boeing компанийн цаашдын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.
Boeing компанийн 737 MAX загварын нисэх онгоц нь хамгийн өндөр борлуулалттай байсан ч 2018, 2019 онд дараалсан осол гарсны улмаас нийт 346 иргэн нас барсан харамсалтай хэрэг тохиосон.
Үүнээс болж 737 MAX загварын онгоцны худалдан авалт зогссоноор компанийн орлогын тайлан одоог хүртэл алдагдалтай байгаа юм. Харин одоо шинжээчид Boeing компанийн үйл ажиллагаа сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй