Ирэх оны эхний хагаст бондын хүү өндөр хадгалагдана
Монголбанкнаас төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохиог өгсөн нь бонд зэрэг тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үздэг хөрөнгө оруулагчдын хандлагыг хадгалах төлөвтэй байна.
Биржийн бус зах зээл 2021 оны есдүгээр сард анхны өрийн хэрэгслээ бүртгэснээс хойш энэ оны 2-р хагас хүртэлх хугацаанд нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.4 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна.
Мөн энэ оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэжээ.
Биржийн бус зах зээлд оны эхний хагаст бүртгэгдсэн бондуудын дундаж хүү 17.48 хувь байна.
Хүүгийн төлөлт хийгдэх давтамжийн хувьд 49 хувь нь хагас жил тутамд, 36 хувь нь улирал тутамд, есөн хувь нь сар бүр төлөлт хийхээр байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй