Enphase Energy Inc ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно
Enphase Energy Inc зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор үндсэн болон гэрээт ажилчдынхаа 10 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Enphase (ENPH)-ийн Гүйцэтгэх захирал Бадри Котхандараман хэлэхдээ “Нарны болон өөр эрчим хүчний салбарт микроинвертер, баттарейны хадгалалт болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид макро эдийн засгийн хүнд хэцүү сорилтуудтай тулгарч байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд бид үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан ч илүү хэмнэлттэй, илүү үр ашигтай болгохын тулд хийх шаардлагатай ажил их байна” хэмээжээ.
Мөн тус компани нэмж ажилтан авахгүй байх хугацааг ирэх жил хүртэл сунгаж хэд хэдэн чиглэлээр зардлаа бууруулахаар төлөвлөж байна.
Enphase-ийн хийж буй бүтцийн өөрчлөлт болон төлбөр тооцоонд ойролцоогоор 16-18 сая ам.доллар шаардагдах бөгөөд үүний 7 сая орчим доллар нь бэлэн мөнгөний зардал байх нь.
Үүний 15 сая ам.долларыг 2023 оны дөрөвдүгээр улиралд төлөх төлөвтэй байна. Энэ төлбөр нь "Компанийн санхүүгийн үр дүн эсвэл санхүүгийн ерөнхий байдалд чухал нөлөө үзүүлэхгүй" гэж Enphase хэлэв.
Түүнчлэн тус компани Румын дэх Тимишоара, АНУ-ын Висконсин үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй