Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

2024 онд өндөр өгөөж өгөх боломжтой ETF-үүд

2024 онд өндөр өгөөж өгөх боломжтой ETF-үүд

2024 онд өндөр өгөөж өгөх боломжтой ETF-үүд

Xtrackers S&P 500 Equal Weight UCITS ETF (XDEW).

S&P500 индексийн хэлбэлзлийн 32%-ийг ТОП-10 хувьцааны ханшийн хэлбэлзлээс шалтгаалдаг.

Түүнчлэн инфляцын бууралт (компаниудын өртөг багасах), хүүгийн бууралт (санхүүгийн зардал багасах), ам.долларын ханшийн сулрал (экспортын орлого нэмэгдэх)-тэй давхцан АНУ-ын компаниудын ашигт ажиллагаа нийтээрээ 2024 онд өсөх хүлээлттэй байна.  

Иймд шинжээчид томоохон компаниудын хөөсрөлт, индексийн төвлөрлийн эрсдэлийг сааруулсан /equal weighted/  биржээр арилжаалагддаг санг санал болгож байна.

АНУ-ын дунд болон жижиг хэмжээний банкнуудын ETF (IAT).

АНУ-ын банкны салбарын үнэ ашгийн харьцаа P/E 9.3х байна. Харин 10 жилийн дундаж нь 13x байсан.

2023 оны 1 дүгээр улиралд хэт өндөр бодлогын хүүгийн улмаас АНУ-ын жижиг дунд хэмжээний зарим банкнууд хямарснаар банкны хувьцаануудын үнэлгээ нийтээрээ хямдарсан юм.

Хятадаас бусад хөгжингүй орнуудад төвлөрсөн ETF (EMXC). 

АНУ-ын томоон тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн 3 сарын турш Хятадын хувьцаануудаа зарж байна. Иймд Хятадаас бусад Энэтхэг зэрэг орнуудын хөрөнгийн зах зээлд мөнгөний урсгал нэмэгдсээр байна. Мөн ОУВС-гийн таамаглалаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.0% буюу хамгийн өндөр байхаар хүлээгдэж байна.

S&P 500 Equal Weight UCITS ETF 1C

Broad market access with Xtrackers Latest ETF information Costs & fees Index information Invest in IE00BLNMYC90 now!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.