Солана (SOL) нь BNB-ийг гүйцэж, 4 дэх том криптовалют болжээ.
Солана (SOL) 2023.12.24-ний ням гарагт зах зээлийн үнэлгээ 50 тэрбум, BNB 40.6 тэрбум ам.долларт хүрснээр Binance Coin-ийг гүйцэж, CoinMarketCap-ийн жагсаалтад дөрөвдүгээрт орлоо.
Солана (SOL) нь крипто зах зээлийн гайхалтай амжилтуудын нэгийг үзүүлснээр SOL-ийн үнэ 119 ам.долларт хүрч, сүүлийн 7 хоногийн хугацаанд 67.3%-иар өссөн байна.
Өөр нэг анхаарал татахуйц үзүүлэлт нь Солана Coinbase (NASDAQ:COIN) бирж дээрх арилжааны хэмжээгээр Bitcoin, Ethereum зэрэг томоохон криптовалютуудаас илүү гарсан явдал юм.
Солана (SOL) нь Ethereum-аас 3,078%-иар илүү хэмжээгээр арилжаалагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй