S&P 500-д өгсөн шинжээчдийн таамаглал найдвартай юу?
Хэрвээ 2000 оноос хойших жил тутмын 1 дүгээр сарын эхэнд хийсэн шинжээчдийн төсөөллийг харвал S&P 500 индексийг тухайн жилийн эцэс гэхэд дунджаар 8.3 хувиар өснө гэсэн таамгийг дэвшүүлж байжээ.
Харин S&P 500 индексийг буурна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаагүйг онцлох нь зөв юм.
2024 оны тухайд шинжээчид ялгаатай байр суурьтай байна.
JPMorgan-ы зүгээс 2024 онд тус индексийг 4200 нэгж хүрнэ гэж тооцоолсон бол Yardeni Research-ий хувьд үүнээс 28 хувиар өөдрөг буюу 5400 нэгж хүрнэ гэж таамаглаж байна.
Шинжээчдийн дундаж төсөөллөөр S&P 500 индекс 12 дугаар сарын 21-ний үзүүлэлтээс 2.4 хувиар өснө гэж дүгнэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй