BYD-ийн автомашины борлуулалт 62 хувь өсжээ.
Дэлхийн хамгийн том бүрэн болон хагас цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 2023 онд 3.02 сая ширхэг автомашин зарсан нь 61.9 хувийн өсөлтийг үзүүлжээ.
Шенжен хотод төвтэй тус компани 1.6 сая орчим бүрэн цахилгаан машин, мөн 1.4 сая орчим хагас (hybrid) цахилгаан машин борлуулсан гэж мэдэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр 12-р сард бүрэн болон хагас цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 340,178, түүний дотор 190,754 нь бүрэн цахилгаан автомашин байна.
Мөн өнгөрсөн жил BYD Унгарт үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа зарласан. Одоогоор тус компанийн хувьцаа богино хугацаандаа уналттай байгаа бөгөөд хамгийн эхний боломжит дэмжлэгийн бүс 143 – 156 хооронд байрлаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй