"Бэрс 3" ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээд байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/29 тоот албан бичгийн дагуу "Бэрс Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Бэрс 3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон байна.
Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг 2024.01.04-ний өдрөөс BERL-BD-05/01/26-C0059-18 кодтойгоор эхлүүллээ.
Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монголын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан туршлагатай хамт олон юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй