Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Carrefour-ын дэлгүүрүүд Pepsi болон Lay’s борлуулахгүй

Carrefour-ын дэлгүүрүүд Pepsi болон Lay’s борлуулахгүй

Carrefour-ын дэлгүүрүүд Pepsi болон Lay’s борлуулахгүй

Монголд ч салбараа нээгээд амжсан дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрийн нэг болох Carrefour нь 30 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэгвэл тус компани Франц, Итали, Испани болон Бельги улс дахь салбар дэлгүүртээ PepsiCo компанийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн учраас борлуулахаа зогсоосон байна.

Мөн Европ дахь салбар дэлгүүрүүдийн тавиураасаа Pepsi, Lay’s, Doritos зэрэг бүтээгдэхүүнийг хаслаа.

PepsiCo компанийн Гүйцэтгэх захирал Рамон Л.Лагарта 10  сарын тайлангаа тавихдаа, ирэх жил “инфляци өндөр байх” хүлээлттэй байгаа учраас үнээ нэмнэ гэж мэдэгдсэн юм.

Мөн бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nestlé, Unilever, Coca-Cola зэрэг компаниуд өнгөрсөн 2 жилд бүтээгдэхүүний үнээ өсгөсөн нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.