АНУ-д Bitcoin ETF зөвшөөрөгдөх магадлалтай байна.
АНУ-д биржээр арилжаалагддаг биткойны санг зөвшөөрнө гэх хүлээлтээс үүдэн крипто зах зээл сүүлийн 3 сарын хугацаанд өсөлттэй байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) спот биткойн арилжааны сан (ETFs)-ийн зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэх хугацаа бараг дуусаж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр нэг дор хэд хэдэн хүсэлтийг зөвшөөрч магадгүй байна.
Одоогоор 11 компани АНУ-ийн үнэт цаас, биржийн хороонд хүсэлтээ ирүүлсэн бол 2023.01.10-нд Кэти Вудс Арк Инвест болон 21 shares компаниудын биткойн ETF саналын шийдвэр гаргах эцсийн хугацаа тохиох юм.
Хэрвээ хүлээлтийн дагуу АНУ-ын үнэт цаас, биржийн хороо компаниудад зөвшөөрөл өгвөл биткойны ханш өсөж 2024 онд крипто зах зээл буцаж сэргэх магадлалтай байна.
Шинжээчид 2024 онд биткойныг дахин бүх цаг үеийн дээд ханшаа эвдэх боломжтой буюу 120’000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй