АНУ-д хамгийн томд тооцогддог Audacy радио дампуурлаа.
Өчигдөр АНУ-ын хамгийн том радио компанийн нэг, подкаст цацагч Audacy компани дампуурлын хуулийн Chapter 11-ийн дагуу өргөдлөө өгчээ.
Ингэснээр Audacy компанийн өр 80 хувиар буурч, 1.9 тэрбум ам.доллараас 350 сая ам.доллар болох юм байна.
Компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Филд хэлэхдээ, зах зээл дээр үүсээд байгаа салбарын доройтол нь компанийн санхүүгийн тайланд сөргөөр нөлөөлж байгааг мэдэгдсэн байна.
Audacy Inc компани нь Филадельфи мужид төвтэй 1968 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй