Хятадын хамтын сангууд хоригоос гарлаа
Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хорооноос (CSRC) дэлхийд хамгийн тааруу үзүүлэлттэй байсан хөрөнгийн зах зээлээ тогтворжуулах (.CSI300) хөтөлбөрийн хүрээнд хамтын сангуудыг хувьцаагаа зарахыг хориглосон.
Тэгвэл тус хоригийг цуцалж хамтын сангийн менежерүүдэд худалдаж авснаасаа илүү дүнгээр хувьцаа зарахыг зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлээд байна.
Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр "Оны сүүлд зарсан хувьцааны ханш нь авснаасаа давсан тохиолдолд зохицуулагч байгууллагаас сангуудыг дуудаж, тодруулга авч байсан" гэв.
Гэвч тус хоригоо цуцалсан шалтгаан нь "Сангуудын хугацаа дуусаж буй тул хөрөнгө оруулагчдад мөнгө гаргаж өгөх шаардлага үүссэн. Иймд тус хоригийг цуцалсан" гэж тайлбарлажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй