Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Саудын Арабын шийдвэрээс шалтгаалж газрын тосны ханш уналаа.

Саудын Арабын шийдвэрээс шалтгаалж газрын тосны ханш уналаа.

Саудын Арабын шийдвэрээс шалтгаалж газрын тосны ханш уналаа.

Саудын Араб нь Ази тивийн худалдан авагчдад зориулсан “Arab Light” маркийн нефтийнхээ үнийг сүүлийн 27 сарын доод түвшинд хүргэснийг төрийн үйлдвэрлэгч Saudi Aramco (TADAWUL:2222)-иас ням гарагт мэдэгдэв.

Ирэх сард Азид нийлүүлэх Арабын хөнгөн нефтийн үнэ Оман/Дубайн бүс нутгийн жишгээс 2 ам.доллараар буурсантай адилаар Европ болон Газар дундын тэнгисийн зарим хэсэгт нийлүүлж буй түүхий нефтийн үнэ ч 2 доллараар буурчээ.

Ийнхүү нефть экспортлогч орнуудын байгууллага болон холбоотнууд (OPEC+) олборлолтоо бууруулснаас хойш нэг сар орчмын дараа газрын тосны ханш унаж байна.

Ройтерс агентлагийн судалгаагаар Ирак, Ангол, Нигери зэрэг улсууд 12-р сард олборлолтоо нэмсэн бол Саудын Араб болон ОПЕК+ бусад гишүүн орнууд үргэлжлүүлэн гарцаа танаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.