Хакерууд BITCOIN ETF-Д зөвшөөрөл олгоно гэсэн худал мэдээлэл тараажээ.
АНУ-ын үнэт цаас, биржийн хороонд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудаас биткойн болон эфириум дээр суурилсан биржээр арилжаалагддаг сан гаргах хүсэлтийг тавьсан. Өнөөдөр хоёр ч сангийн хүсэлтийг шийдвэрлэх эцсийн хугацаа байсан юм.
Гэтэл өчигдөр буюу 1 сарын 9-ны өдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны твиттер хуудсанд Bitcoin ETF-ийг зөвшөөрсөн тухай мэдээлэл нийтлэгдсэний дараа Coinbase (NASDAQ:COIN) болон бусад биткойнтой холбоотой хувьцаанууд огцом савласан.
Гэвч Үнэт цаас биржийн хорооны дарга Гэри Генслер манай байгууллагын хаягийг хакердсан бөгөөд ETF-ийг зөвшөөрөөгүй гэж мэдэгджээ.
Энэхүү жүжиг нь Coinbase-ийн хувьцааг 2 хувиар, Microstrategy (NASDAQ:MSTR) 2.5%, Riot Platforms (NASDAQ:RIOT) 2%, Marathon Digital Holdings (NASDAQ:MARA) 3% унахад хүргэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй