Үнэт цаас, биржийн хороо биткойны ETF-г зөвшөөрлөө.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос 11 спот биткойн биржээр арилжаалагддаг санг зөвшөөрсөн гэж засгийн газрын агентлаг өчигдөр мэдэгдэв. Зөвшөөрөлд Grayscale, Bitwise, Hashdex зэрэг ETF-ууд багтсан байна.
Энэхүү мэдээ нь Үнэт цаас биржийн хорооны X буюу хуучнаар Твиттер хаягийг хакердсаны дараа гарсан мэдээлэл юм.
Grayscale-ийн зүгээс тус хорооноос Grayscale Bitcoin Trust спот биткойн ETF зөвшөөрөл авснаа баталжээ.
Энэхүү шийдвэр нь биткойны зах зээлд хувьсгал хийж, байгууллагын болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад шууд өмчлөх шаардлагагүйгээр дэлхийн хамгийн том криптовалютыг авах боломжийг олгож байгаа юм.
Биткойн 45,706 ам.долларт хүрч өссөн бол ETF-ийн зөвшөөрлийг хүлээсэн сүүлийн 3 сарын хугацаанд 67%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй