Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

МИК-ийн санал болгосон “EXCHANGE OFFER”-ыг бонд эзэмшигчдийн 80.3% нь зөвшөөрлөө

МИК-ийн санал болгосон “EXCHANGE OFFER”-ыг бонд эзэмшигчдийн 80.3% нь зөвшөөрлөө

МИК-ийн санал болгосон “EXCHANGE OFFER”-ыг бонд эзэмшигчдийн 80.3% нь зөвшөөрлөө

Монголын Ипотекийн Корпорациас олон улсын зах зээлд гаргасан бонддоо 2 төрлийн “Exchange offer”-ийг 2024 оны 1 сарын 4-ний өдөр зарласан билээ.

Саналыг хураангуйлбал:

  • Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бонд тутамд шинэ 1050 ам.долларын бонд эзэмшүүлэх
  • Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бондын 700 ам.долларыг шинэ бондоор солих, 300 ам.долларыг бэлнээр өгөх, нэмэлтээр exchange төлбөр болох 40 ам.доллар өгөх

Тэгвэл өчигдөр хуучин бондын нөхцөлийг шинэ бондын нөхцөл рүү хөрвүүлэх “Exchange offer”-ын хариу гарсан байна.

Тус компанийн ирэх сарын 8-нд хугацаа нь дуусах 8.85 хувийн хүүтэй бонд эзэмшигчдийн 80.37 хувь буюу нийт 170.431 сая ам.долларын бонд эзэмшигчид тус нөхцөлийг зөвшөөрсөн байна.

Хуучин бондын нөхцөлөөс шинэ бондын нөхцөл рүү хөрвүүлэх “settlement day” буюу төлбөр тооцоог хийх өдөр энэ оны 1 сарын 18-нд болох юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.