Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц 12 сард 0.3 хувиар өслөө.

АНУ-ын инфляц 12 сард 0.3 хувиар өслөө.

АНУ-ын инфляц 12 сард 0.3 хувиар өслөө.

АНУ-ын инфляц 12 сард бага зэрэг өндөр гарлаа. Хөдөлмөрийн статистикийн хорооны мэдээллээс үзвэл, дэлхийн хамгийн том эдийн засгийн жилийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 11 сард 3.1% байсан бол өнгөрсөн сард 3.4% болсон байна. Тодруулбал, өнгөрөгч сард орон байр, эрчим хүчний зардал нэмэгджээ.

Харин хоол хүнс, эрчим хүч гэх мэт тогтворгүй хүчин зүйлийг хасаж тооцсон "Үндсэн" хэрэглээний үнийн индекс 11 сард 4.0% байсан бол 12 сард 3.9% болж буурчээ.

Сарын суурь үзүүлэлт болсон үндсэн хэрэглээний үнийн индекс 0.3%-тай тэнцэж байна.

Тиймээс ХНС-ын бодлого боловсруулагчид 2024 оны хүүгийн шийдвэрт нөлөөлөхуйц мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа юм.

Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Ерөнхийлөгч Жон Уильямс “Инфляц өндөр байгаа учир хүүг хэзээ бууруулахыг зарлахад эрт байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.