Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Citi банк 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Citi банк 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Citi банк 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Сити банкны Санхүүгийн захирал Марк Мэйсон, дэлхийн хэмжээнд 239,000 ажилтантай бөгөөд 2026 он гэхэд 20,000-ыг нь буюу ойролцоогоор 8%-иар цомхотгох болно гэж сэтгүүлчдэд мэдэгдэв.

Учир нь нэг удаагийн төлбөрөөс үүдэн 4-р улиралд 1.8 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.

Энэ нь өөрчлөн зохион байгуулалтын зардал, Аргентин, ОХУ-ын валютын ханшийн уналт, тогтворгүй байдалтай холбоотой нөөц, засгийн газрын хадгаламжийн даатгалын санг нөхөхөд зориулсан 1.7 тэрбум ам.долларын төлбөрийг багтаасан 3.8 тэрбум долларын төлбөрөөс үүдэлтэй юм.

Гүйцэтгэх захирал Жейн Фрейзер "Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлээ хараад үнэхээр урам хугарсан" гэсэн байна.

Харин Менежментийн зөвлөх үйлчилгээний Opimas компанийн гүйцэтгэх захирал Октавио Марензи "Citigroup-ийн тайлангаас харахад 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь аймшигтай харагдаж байсан ч банкны үндсэн бизнес тогтвортой байсан" гэж хэлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.