Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Microsoft-ийн үнэлгээ Apple-ийг гүйцсэнээр дэлхийн хамгийн том компани боллоо

Microsoft-ийн үнэлгээ Apple-ийг гүйцсэнээр дэлхийн хамгийн том компани боллоо

Microsoft-ийн үнэлгээ Apple-ийг гүйцсэнээр дэлхийн хамгийн том компани боллоо

Өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар Microsoft компанийн зах зээлийн үнэлгээ Apple компанийн зах зээлийн үнэлгээг давлаа. Ингэснээр тус компани зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болж байна.

Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш 3 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ нь 2.89 их наяд ам.долларт хүрсэн бол Apple компанийн хувьцааны ханш 3 хувиар буурч зах зээлийн үнэлгээ нь 2.87 их наяд ам.долларт хүрсэн байна.

Microsoft компани нь хиймэл оюун ухаанд суурилсан чатын системийг тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд хувьцааны ханш 55 хувиар өссөн.

Тэгвэл Redburn Atlantic Equites-ийн шинжээч James Cordwell тус компанийн хувьцаан дээр гаргасан зөвлөмжөө худалдан авахаас хадгалах төлөв рүү шилжүүлжээ.

Учир нь тэрээр Apple-ийн хувьцааны ханш дараагийн 5 жилд өсөх орон зай маш бага байна гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.