Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Австралийн ASX 200 индексийн хамгийн их арилжаалагдсан 10 хувьцаа

Австралийн ASX 200 индексийн хамгийн их арилжаалагдсан 10 хувьцаа

Австралийн ASX 200 индексийн хамгийн их арилжаалагдсан 10 хувьцаа

Эдгээр 10 хувьцаанаас 3 хувьцаа сүүлийн 2 сарын дотор 20-оос дээш хувиар өссөн бөгөөд дундаж өсөлт нь 17.8% байгаа юм.

Энэ дундаас цахилгаан барааны JB Hi-Fi компанийн хувьцаа ASX 200-ын хамгийн өндөр өсөлттэй хувьцаа болж байна.

Бодлогын хүү өндөр, өрхийн амьжиргааны зардал өндөр байгаа одоогийн эдийн засгийн орчинд JB Hi-Fi компани үнэхээр сайн ажиллаж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Тус компани өнөөдөр өглөөний арилжаагаар ч дахин нэг удаа бүх цаг үеийнхээ дээд ханшийг тогтоосон байна.

Тиймээс JB Hi-Fi  компани нь хөрөнгийн зах зээлд дарамт авчирч буй бодлогын хүү, инцляцийн өсөлттэй үед ч ашигтай ажиллаж, хувьцааны үнэ өсөж байгаа тул нь цаашид уг компаний хувьцааг хөрөнгө оруулалтын багцдаа оруулах боломжтойг харуулж байна.

Мөн уг индекс дэх томоохон өсөлт үзүүлсэн ALUMINA компанийн хувьцаа 39.5% өссөн ч бүх цаг үеийнхээ дээд ханшийг тогтоогоогүй байна.

Тус компанийн хувьцаа сүүлийн 2 жилд тасралтгүй уналт үзүүлж байгаа ба ерөнхий тренд нь уналтын байдалтай байгаа юм. Тиймээс хүчтэй өсөлт үзүүлсэн хувьцаа бүр цаашид өснө гэсэн баталгаагүй тул түр зуурын ханшийн хөдөлгөөнөөс алдагдал хүлээх эрсдэлтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.