Олон Улсын Валютын Сангийн захирал Хятадад юу зөвлөв?
Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр Олон Улсын Валютын Сангийн захирал Kristalina Georgieva “БНХАУ богино болон урт хугацааны сорилтуудтай тулаад байна” гэжээ.
Түүний үзэж буйгаар богино хугацаандаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бол урт хугацаанд хөрөнгө оруулагчдын БНХАУ-д итгэл буурах хандлага нь томоохон сорилт болж байна.
Мөн БНХАУ тус сорилтуудаа давахын тулд бүтцийн шинжтэй “реформ”-ыг хийж эдийн засгаа илүү эрчтэй нээх замаар дотоодын зарцуулалтыг нэмэгдүүлж, иргэдийн худалдан авалтын зан төлөвийг сайжруулах хэрэгтэй хэмээжээ.
Kristalina Georgievа, БНХАУ томоохон шинэчлэл хийхгүй бол эдийн засгийн өсөлт 4 хувиас доогуур байх хүлээлт үүсээд байна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй