Хөрөнгийн зах зээлээр сонин юутай вэ?

 

UBS банк: Холбооны нөөцийн банк 2024 оны 2-р улирлаас мөнгөний тоо хэмжээний хатуу бодлогоо хэрэгжүүлэх төлөвтэй байгаа ба оны дундуур тус бодлогоо зогсоож, богино хугацааны тохируулга хийхээр хүлээгдэж байна.

 

Японы компаниудын хувьцаа 34 жилийн дээд түвшинд ирлээ.  Японы компаниудын хувьцаа өндрөөр өссөн суурь шалтгаан нь Японы төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ удаашруулж, иений ханш үргэлжлэн сулрах болсонтой холбоотой.

 

Солонгос улс Чипийн зах зээлд: Өмнөд Солонгос чипний салбарт 622 тэрбум воныг зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэрийг Солонгост ойр кластерт байгуулах төлөвлөгөөгөө ч зарлав. Ерөнхийлөгч Ёон Сүүкийн, холбогдох зохицуулалтын орчин, татварын орчныг сайжруулна гэв.