Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Baidu-ийн хувьцааны ханш 11.5 хувиар уналаа.

Baidu-ийн хувьцааны ханш 11.5 хувиар уналаа.

Baidu-ийн хувьцааны ханш 11.5 хувиар уналаа.

Технологийн аварга компани Ernie-ийн хиймэл оюун ухааныг Ардын чөлөөлөх армитай холбосон гэх мэдээлэл гарсны дараа Хонконгийн Baidu Inc (NASDAQ:BIDU) компанийн хувьцааны ханш даваа гарагт 11%-иар уналаа.

Тодруулбал, South China Morning Post (SCMP) Ардын чөлөөлөх армийн стратегийн дэмжлэг үзүүлэх хүчинтэй холбоотой лаборатори нь Baidu-ийн Ernie болон IFlyTek-ийн Spark зэрэг хэд хэдэн хиймэл оюун ухааны системийг туршиж үзсэн гэж судалгааны материалаас иш татан мэдээлсэн юм.

Үүний улмаас Baidu-гийн хувьцаа (HK: 9888) 11.5%-иар буурч 100.50 хонконг доллараар хаагдсан нь 2022 оны сүүлчээс хойших хамгийн муу арилжааны үзүүлэлт юм.

Харин Baidu компани энэхүү мэдээллийг шууд няцааж, туршилтын тусгай үйлчилгээ үзүүлээгүй гэж мэдэгджээ.

Мөн Хятадын хиймэл оюун ухааны салбар хүнд цаг үетэй тулгарч байна гэж хэлж болох юм. Учир нь АНУ хиймэл оюун ухааны гол чипүүдийг Хятадын аж ахуйн нэгжүүдэд худалдахыг хориглоод байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.