Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 индексийн багц шинэчлэгдлээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2024 оны 1-р сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.
2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлджээ.
Харин "Ард санхүүгийн нэгдэл" ХК, "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК, "Улсын их дэлгүүр" ХК, "Ард даатгал" ХК, "Бодь даатгал" ХК-иуд хасагдаж, шинээр "Хаан банк" ХК, "Худалдаа хөгжлийн банк" ХК, "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Монложистикс холдинг" ХК, "Газар шим үйлдвэр" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй