AMD-ийн хувьцааны ханш 8 хувиар өслөө
Өчигдөр AMD компанийн хувьцааны ханш 8 хувиар өссөнөөр 2021 оны 11 сараас хойшхи хамгийн өндөр ханшиндаа хүрлээ.
Хувьцааны ханш өсөхөд Microsoft, Google, OpenAI зэрэг компанийн хиймэл оюун ухаанд суурилсан чипний эрэлт өндөр байх хүлээлттэй байгаа нь голлон нөлөөлжээ.
Barclays-ийн шинжээч Tom O’Malley өчигдөр AMD-ийн зорилтот ханшийг 120 ам.доллараас 200 ам.доллар болгон өсгөсөн байна.
Түүний үзэж буйгаар энэ онд AI чипний борлуулалт 4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд чипний эрэлт өндөр байх төлөвтэй байна гэж үзэж байна.
Мөн KeyBanc-ны шинжээчид AI серверүүдийн эрэлтээс хамаарч AMD-ийн зорилтот ханшийг 195 ам.доллар болгож өсгөсөн бөгөөд Nvidia-ийнхийг 740 ам.доллар болгож өсгөжээ.
2023 оны эцэст AMD компани Nvidia-тай өрсөлдөхүйц өөрсдийн шинэ AI чипнүүдийг танилцуулсан бөгөөд тус мэдээллээс шалтгаалан AMD-д оруулж буй хөрөнгө оруулагчдын хэмжээ өсөж буй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй