JPMORGAN: Энэтхэг бол бидний онилж буй азийн №1 зах зээл. Харин Хятадын зах зээлд хөрөнгө оруулагчид буцаж орох магадлал бага.
Азийн хувьцааны стратегич Миксо Дасын хэлснээр “Энэтхэг нь JPMorgan-ны хувьцааны хөрөнгө оруулалтын топ сонголтуудын нэг байх бөгөөд тухайн зах зээл нь олон улс, хөрөнгө оруулалтын банкнуудын анхаарлыг татаж байгаа учраас манай номер нэг зах зээл" гэж онцлов.
Мөн тэрээр компаниуд "Хятад дээр нэмэх нэг" стратегийг хэрэгжүүлэх нь Өмнөд Азийн улс орнуудын хувьцааны зах зээлд сайн дохио болохыг онцлов.
Хэдийгээр Вьетнам нь үйлдвэрлэлийн хувьд хүчтэй өрсөлдөгч орон ч "Энэтхэг нь дэлхийн хөрөнгө оруулагчид болон дэлхийн үйлдвэрлэгчдийн хүсч буй хүчин чадлыг бүрэн орлуулах эсвэл бүрэн нэмэгдүүлэхэд хангалттай орон зай, багтаамжтай" гэж Дас CNBC-д ярьжээ.
Энэтхэгийн зах зээл 2024 оныг эрч хүчтэй эхлүүлж, Nifty 50 болон BSE Sensex индексүүд 22,081.95 болон 73,000-д хүрч дээд амжилт тогтоогоод байгаа юм.
Нөгөө талд Хятадын эдийн засаг удааширч, хөрөнгийн зах зээл нь 2023 онд гурав дахь жилдээ дараалан уналтад орж байна. Гэхдээ Хятад улсын хувьд өсөлтийн найдлага байсаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй