Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JPMorgan-ы Гүйцэтгэх захирал Jamie Dimon: Ирэх 2 жилд АНУ-ын эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд байна.

JPMorgan-ы Гүйцэтгэх захирал Jamie Dimon: Ирэх 2 жилд АНУ-ын эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд байна.

JPMorgan-ы Гүйцэтгэх захирал Jamie Dimon: Ирэх 2 жилд АНУ-ын эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд байна.

Өчигдөр Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр JPMorgan Chase компанийн гүйцэтгэх захирал Jamie Dimon ирэх хоёр жилд АНУ-ын эдийн засагт санхүүгийн болон геополитикийн эрсдэлүүд хүчтэй нөлөөлж болзошгүйг хэллээ.

Түүний үзэж буйгаар сүүлийн жилд S&P 500 индекс 19 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдад зах зээл сайн байгаа гэсэн бодлыг төрүүлж байгаа ч энэхүү өсөлтийн цаад шалтгаан нь эдийн засгийг дэмжих хүчтэй хөтөлбөр хэргэжүүлсний үр дүн бөгөөд цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай гэж үзжээ.

Мөн тэрээр Украйны дайн, Израйлын мөргөлдөөн, Улаан тэнгист болж буй халдлагууд нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн хэвээр байгаа бөгөөд эдгээр үйл явдлуудыг хэрхэн бусад зүйлсэд нөлөөлж байгаа талаарх ойлголт бидэнд бага байна хэмээжээ.

Дотоод хүчин зүйлсийн хувьд АНУ-ын өрийн түвшин хурдацтай өсөж байгаагаас гадна уламжлалт бус мөнгөний хатуу бодлогыг зайлшгүй анхаарах шаардлагатай хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.