Элон Маск одоог хүртэл Dogecoin эзэмшиж байна.
Tesla компаний захирал Илон Маск одоог хүртэл мийм койн хэмээн гарч байсан Dogecoin-ийг эзэмшиж буйгаа илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшлийн компани болох SpaceX нь биткойныг эзэмшиж байна.
Энэ мэдээллийн дараа өнгөрсөн долоо хоногт Dogecoin нийт 18% өссөн байна.
Tesla болон SpaceX компаниуд нь зарим бүтээгдэхүүний төлбөр тооцоог Dogecoin-оор хийхийг зөвшөөрдөг бөгөөд зарим хөрөнгө оруулагчид түүнийг болон түүний компаниудыг санхүүгийн пирамид схем үүсгэсэн гэж шүүхэд өгч байсан юм.
Үүний хариуд Элон Маск шүүгчээс уг хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж, Dogecoin-ийг дэмжих нь хууль бус зүйл биш хэмээн мэдэгдэжээ.
Тесла компани 3 дугаар улирлын санхүүгийн тайландаа 184 сая ам.долларын цэвэр дижитал хөрөнгөтэй гэдгээ мэдэгдсэн байна. Тесла 2021 оны 1-р улиралд BTC-д 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч 2022 оны 2-р улиралд өөрийн эзэмшлийн 75%-ийг зарсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй