Шэрил Сандберг Meta-гийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарна
Өчигдөр Мeta компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Шэрил Сандберг ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарах болсноо мэдэгджээ.
Тэрбээр 2008 онд 54 насандаа Facebook-д Google-ээс шилжиж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд нь Facebook дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад багтсан юм.
Өмнөх албан тушаалаа хүлээлгэн өгсөний дараа Сандберг өөрийн LeanIn.org хэмээх ашгийн бус байгууллагадаа ихэнх анхаарлаа хандуулсан байна.
Одоогоор Meta-гийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Mарк Цукербергаас гадна PayPal-ын Дэд Ерөнхийлөгч асан Пегги Альфорд, Dropbox болон DoorDash компаниудын Гүйцэтгэх захирлууд болох Дрю Хьюстон болон Тони Шү зэрэг нар ордог байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй