Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ногдол ашиг авах "Данс нээх аян" зарлалаа

Ногдол ашиг авах

Ногдол ашиг авах "Данс нээх аян" зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-аас баталснаар Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5%-ийг эзэмшихээр болж байна.

Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 орчим төгрөгийг цагаан сараас өмнө өгөхийг зорино гэж мэдэгдлээ.  

Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлж эхэллээ.

ТАНЫ ХҮҮХЭД 18 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ОНЛАЙНААР БОЛОН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ХҮҮХДЭДЭЭ ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ.

 

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД:

trader.golomtcapital.com

Golomt Capital аппликэйшн татах

 

ДАНС НЭЭХ ЗААВАР:

Онлайн брокер trader.golomtcapital.com хаягаар дэнс нээх заавар:

https://www.youtube.com/watch?v=BIFR9vhUltw

GOLOMT CAPITAL АППЛИКЭЙШНээр данс нээх заавар :

https://www.youtube.com/watch?v=HCGs9GhpsNc

Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.

ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)
  • Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.