АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр Macy’s ажилчдаа цомхотгож 5 дэлгүүрээ хаана

Өчигдөр АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг Macy’s 5 дэлгүүрээ хааж,  нийт ажилчдынхаа 3.5 хувийг халж, нийт 2,300 ажлын байрыг цомхотгохоо мэдэгдлээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Chris Grams-ын мэдэгдсэнээр “Хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв, зах зээлийн нөхцөл байдлын удлмаас тус хүндхэн шийдвэрийг гаргаж байна” гэжээ.

Тус компанас цомхотголын талаарх мэдэгдлийг өчигдөр ажилчдадаа танилцуулсан бөгөөд энэ оны 1 сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Macy’s нь АНУ даяар нийт 723 дэлгүүртэй бөгөөд 166 жилийн түүхтэй компани юм.

Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 1.58 хувиар унасан байна.