Samsung зах зээл дэх ноёрхлоо Аpple-д алдлаа
2023 онд Apple компанийн үйлдвэрлэдэг iPhone гар утаснууд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай утас болж Samsung Electronics-ийг ардаа орхилоо.
Өмнө нь Apple компани баярын улирлын борлуулалтаараа Samsung Electronics-ийг тэргүүлдэг байсан ч бүтэн жилийн дүнгээрээ Samsung давж байсан тохиолдол өмнө нь байгаагүй юм.
Судлаачдын тооцоолсноор iPhone гар утас өнгөрсөн онд 235 сая нэгж борлуулагдаж, дэлхийн зах зээлийн 20 гаруй хувийг бүрдүүлсэн бол Samsung Electronics 226.6 сая гар утас нийлүүлснээр хоёрдугаарт, БНХАУ-ын Xiaomi гуравдугаарт бичигдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй