Bank of America Apple компанийн хувьцааны зэрэглэлийг өсгөлөө.
Bank of America шинжээчид Apple (NASDAQ:AAPL)-ийн хувьцааны үнэлгээг Neutral байдлаас Buy ангилал руу оруулсны дараа өчигдөр тус компанийн хувьцаа Нью-Йоркийн арилжаагаар бараг 2%-иар өссөн байна.
Тодруулбал, шинжээчид нэгж хувьцааны үнийг 17 ам.доллараар өсгөж, 225 ам. доллар болгосон нь iPhone болон үйлчилгээг нь өндрөөр үнэлж буйг илтгэж байна.
Ийнхүү Apple-ийн хувьцааны ханш өсөх хандлагатай байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд, iPhone-ийн олон жилийн шинэчлэлтийн, үйлчилгээний өндөр өсөлт, хөрөнгийн өндөр өгөөж гэх мэт нөлөөлж байгаа юм.
Түүнчлэн, Apple-ийн хувьцаанд EPS-ийн сөрөг үнэлгээний өөрчлөлт орсон гэж шинжээчид үзэж байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа Vision Pro, 2024, 2025 оны сүүлчээр гарах хиймэл оюун ухаанаар ажилладаг iPhone-ы нээлт олны анхаарлыг татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй