Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авахдаа бэлэн үү?

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авахдаа бэлэн үү?

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авахдаа бэлэн үү?

Эрдэнэс Таван Толгой ХК ногдол ашиг тараах болсон. Мөн УИХ-аас 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн ойролцоогоор нэг сая орчим хүүхдэд 1072 хувьцааг нэмэлтээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

ЭТТ ХК-иас хийсэн урьдчилсан тооцооллоор тус компанийн 2023 оны тайлант жилийн цэвэр ашгаас нэг иргэнд ойролцоогоор 233 мянган төгрөг ногдох төлөвтэй байна.

Хэрэв 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараана гэвэл нэмж 120 мянган төгрөг олгох магадлалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах эцсийн шийд хараахан гараагүй ч ногдол ашиг тараах нь тодорхой болоод байна.

Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлж эхэллээ.

Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.

Голомт Капитал ҮЦК-аар дамжуулан үнэт цаасны данс нээлгэх бол Golomt Capital App болон манай компанийн вэбсайтаар орж бүртгүүлэхээс гадна доорх дугаараар холбогдон нээлгэх боломжтой. 

 

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД:

trader.golomtcapital.com

Golomt Capital аппликэйшн татах:

• Apple: https://play.google.com/store/apps/details...

• Play Store:https://play.google.com/store/apps/details...

7012-1530

-----------------------------

ДАНС НЭЭХ ЗААВАР:

Онлайн брокер trader.golomtcapital.com хаягаар дэнс нээх заавар:

https://www.youtube.com/watch?v=BIFR9vhUltw

Golomt Capital аппликэйшнээр данс нээх заавар :

https://www.youtube.com/watch?v=HCGs9GhpsNc

Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.

-----------------------------

ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

• Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)

• Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.