Голомт Капитал ҮЦК НЬ оюутан залуусын ажиллахыг хүсдэг ТОП-20 компанийн нэгээр тодорчээ.
Монголиа Талент Нэтворкоос энэ жил Монголын шилдэг 8 их сургуулийн 500 гаруй оюутнуудын дунд судалгаа явуулжээ.
Судалгаанд хамрагдсан оюутнуудын ТӨГСӨӨД АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БУЙ ТОП-20 компанийн жагсаалтыг MCS тэргүүлсэн бол Оюу Толгой, Мобиком, Таван богд, Голомт банк, Хаан банк зэрэг томоохон груп компаниуд оржээ.
ТОП-20 компанид хөрөнгийн зах зээлээс Голомт Капитал ҮЦК тодорсон нь оюутан залуусын бидэнд өгч буй өндөр үнэлгээ юм.
Голомт Капитал ҮЦК-ийн хамгийн эрхэм баялаг бол мэргэжлийн мэргэшсэн хамт олон бөгөөд компанийн зүгээс ажилтнуудаа дэмжсэн олон бодлогыг хэрэгжүүлдгийг дуулгахдаа таатай байна. Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.
- Цалин хөлсийг тогтмол нэмэх
- Олон жил ажилласны нэмэгдэл олгох
- Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох
- Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
- Эрсдэлийн санд хамруулах
- Сар бүр “Шилдэг ажилтан”, жилийн эцэст “Шилдэгийн шилдэг ажилтан”-ууд, “Онцлох ажилтан”-уудыг тодруулж мөнгөн урамшуулал, гадаад аялах эрх олгох
- Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
- Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
- Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
- Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
- Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
- Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
- Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
- Спортын хөнгөлөлт олгох
- Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.
Яг одоо Голомт Капитал ҮЦК нь “Мэдээллийн ажилтан” болон “Гадаад арилжааны брокер”-ийн ажлын байр зарласныг дуулгахад таатай байна.
Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү.
CV хүлээн авах хугацаа:
2024.01.19-202.01.29
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй